Бэлгийн эрүүл мэндийн асуудал хүн бүрийн хувьд чухал асуудал билээ. Гей олон нийт нь тэдний бэлгийн эрүүл мэнд болон бэлгийн харьцаанд орох үед учирч болзошгүй эрсдлүүдийг мэдэж байх хэрэгтэй юм. Хамгийн эрсдэлгүй бэлгийн харьцаа нь аюулгүй бэлгийн харьцаа буюу хамгаалах хэрэгсэл хэрэглэх юм. Гэвч бид өөрсдийгөө гей сексийн талаар бичдэг эмч нар гэж хэлэхийг хүсээгүй юм. Та бүхэн үүнээс гадна гей эрчүүдийн эрүүл мэндээр дагнан мэдээлэл гаргадаг өөр сайт болон холбоосуудыг олох боломжтой. Энэ хуудсанд тавьсан бидний мэдээллүүд нь төрөл бүрийн веб, мэдээллийн хуудаснаас зохиогчийн эрхийн дагуу боловсруулан бэлтгэсэн мэдээллүүд юм.
1970-аад оны үед гей эрчүүдийн дунд Бэлгийн Замаар Дамжих Халдвар өндөр байсан нь гей олон нийтийн эрүүл мэндийн мэдлэг нэлээн сул байсантай холбоотой гэж хэлэхэд хүргэж байсан. 1980-аад оны эхээр ХДХВ/ДОХ-ын халдварууд гарч эхэлсэнд гей залуучууд анхаарлаа хандуулж эхэлсэн юм. Харамсалтай нь, олон гей залуучууд БЗДХ-ын тархалтаас болж эрүүл бэлгийн харьцаанд ч орох нь багасч байгаа ба БЗДХ нь ХДХВ/ДОХ-ын халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг нь тодорхой билээ
Урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, бэлгэвч хэрэглэх, Сайн Дурын Зөвөлгөө Шинжилгээнд байнга хамрагдах тухай сурталчлах үйл ажиллагааг ил чөлөөтэй явуулах болоцоотой болсон нь БЗДХ-ын тархалтыг бууруулах болон бэлгийн эрүүл мэндийн байдлыг байгааг хэлэхэд таатай байна.
Бэлгийн эрүүл мэнд: Аливаа юманд уян хатан, ухаалаг хандах нь
Ихэнх гей эрчүүдийн хувьд бэлгийн харьцаа нь амьдралынх нь чухал хэсэг болдог билээ.Зарим нэг нь удаан хугацааны туршид ганцхан бэлгийн хамтрагчтай байх хэрэгтэй гэж үздэг бол, зарим хэсэг нь бэлгийн харьцааны дадал туршлагыг олон бэлгийн хавьтагчаас олж авдаг гэж үздэг байна. Гэвч, олонхи гей эрчүүдийн хувьд бэлгийн тохиолдлын харьцаа болон янз бүрийн учрал, явдал тохиолддог билээ. Та тохиолдлын бэлгийн харьцаанд байнга ордог ганц бие залуу ч байг, та найз залуутай хэрнээ бэлгийн тохиодлын харьцаанд хааяа ордог ч байг таны бэлгийн зан үйл эрүүл мэндэд таны янз бүрээр нөлөөлдөг.
Та хэдийгээр өөрийн бие махбодийг сайн мэддэг ч, бэлгийн эрүүл мэнд болон зан үйлтэй холбоотой биеийн хэсгүүдийг тэр бүр сайн ажигладаг уу, тэр бүр анхаарал тавьдаг уу...
Хүний бэлгийн дур хүсэлтэй холбоотой биеийн халуун чийглэг хэсгүүд БЗДХ-ыг угтан авах хамгийн таатай орчин болдог гэвэл танд их гайхалтай санагдахгүй бизээ. Товчоор хэлэхэд, таны бэлэг эрхтэн, хошного, хоолой БЗДХ илэрч болох хамгийн боломжийн эрхтнүүд болох нэа. Таны нүд, хамар, хуруунууд та биеийн талаар нэлээн их зүйлийг хэлж чаддаг. Гэвч энэ нь БЗДХ-ын тасаг, кабинетэд үзүүлж байхад харагдахгүй, үнэртэхгүй. , мэдрэгдэхгүй
Аюулгүй бэлгийн харьцаа
Сүүлийн жилүүдэд нэгэн зүйл маш тодорхой болсон билээ – шулуун гэдсээр хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох нь ХДХВ-ын халдвар дамжих эрсдлийг ихэсгэдэг.Хэн нь актив, хэн нь пассив, хэн нь топ, хэн нь боттом байх нь хамаагүй бэлэг эрхтэндээ бэлгэвч хийгээгүй л бол та хоёр хоёулаа хамгаалалтгүй байна гэсэн үг. ХДХВ-ын халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга зам нь бэлгэвчтэй бэлгийн харьцаанд орох, эсвэл бэлгийн харьцаанд огт орохгүй байх Бэлгэвч хэрэглэх нь олон БЗДХ-аас урьдчилан сэргийлэх найдвартай арга юм. Тэгэхээр дээрх санамжуудыг дагаж мөрдөөрэй, ХДХВ/ДОХ болон БЗДХ-аас өөрийгөө найдвартай хамгаалж, өөртөө итгэлтэй байгаарай
Амаар хамгаалалттай секс хийх нь
БЗДХ нь олон янз байдаг. Эдгээр халдвар нь биеийн янз бүрийн хэсэгт, ялангуяа ам, хоолой, бэлэг эрхтэн болон хошногонд байрлаж байдаг. Таны ам бэлгийн харьцаанд чухал үүрэг гүйцэтгэдгийг та мэдэх үү? Бэлгийн хомхой, заг хүйтэн, гепатит А нь бэлгийн харьцааны үед амаар дамждаг. ХДХВ нь амаар төдийлөн халдварладаггүй, тэгэхээр ХДХВ-ын халдварын эрсдэл багатай гэсэг үг юм. Хэрвээ та амаар бэлгийн харьцаанд орох үедээ ХДХВ-ын халдвар авч болзошгүй гэж сэжиглэж байгаа бол бэлгийн хамтрагчаа бэлгэвч хэрэглэх юм уу, аман дотор үрийн шингэнээ гадагшлуулахгүй байхыг хүсч болох юм. ХДХВ нь бэлгийн хамтрагчийн амнаас халдварласан тухай одоогоор бүртгэгдээгүй байна.
Та өөрийнхөө амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалснаар амаар халдварлах халдваруудын эрсдлийг багасгаж чадна. Буйлнаас цус гарах, амны хөндийд яр, шархтай байх, хоолойны үрэвсэл зэрэг нь БЗДХ дамжих арга зам болдог. Бэлгийн харьцаанд орохын өмнө шүдээ угаах, чигчийлэх нь таны аман дотор ямар нэгэн жижиг шархлаа учруулж болох тул амаа заавал цэвэрлэх хэрэгтэй байвал ам зайлагч, бохийг хэрэглэх нь зүйтэй.
Бэлгэвч нь бэлгийн идэвхтэй амьдралтай залуучуудын байнгын дотны нөхөр байдаг. Бэлгэвч нь таны төсөөлснөөс илүү, амьдралд тустай болохыг мэдэх үү, жижгхэн ч гэсэн таны амьдралыг аврагч энэ бяцхан хэрэгслийг хэрхэн хэрэглэх тухай цөөхөн хором сонирхож үзээрэй. Боломжтой бол зориулалтын бэлгэвч, Durex Ultra strong, Mates Super strong, Safeguard Forte болон H-T Specials бэлгэвчүүдийг хэргэлээрэй. Хэрэв танд зузаан бэлгэвч олох боломжгүй байвал бэлгэвчээ чийгшүүлэгч болон усан суурьтай тостой хамт хэрэглээрэй. Та өөрийн бэлэг эрхтний хэмжээнд тохирсон, зөв хэлбэртэй бэлгэвчийг сонгоорой. Та өөртөө тохирсон бэлгэвчийг олтлоо янз бүрийн нэрийн бэлгэвчийг хэрэглэж туршиж үзээрэй. Усан суурьтай тос болон чийгшүүлэгчийг байнга, хангалттай хэмжээгээр хэрэглэж бай. Бэлгэвч нь хангалттай чийгшилгүй болохоор урагдаж, хагарч болзошгүй юм. Төрөл бүрийн тосыг хэзээ ч бүү хэрэглэ. Тос нь бэлгэвчийг муутгадаг юм Бэлгэвчний сав, хайрцгийг болгоомжтой онгойлго. Онгойлгох явцад бэлгэвч гэмтсэнээс урагдаж, хагарч болзошгүй. Бэлгийн харьцаанд орж байх үедээ бэлгэвч зөв байрласан эсэхийг шалгаж, анзаарч байгаарай. Бэлгэвчээ хэрэглэж дуусаад, эсвэл та үрийн шингэнээ гадагшлуулсан бол бэлэг эрхтнээсээ болгоомжтой сугалж аваарай.
Дотно нөхөр бэлгэвч Та хэдийгээр өөрийн бие махбодийг сайн мэддэг ч, бэлгийн эрүүл мэнд болон зан үйлтэй холбоотой биеийн хэсгүүдийг тэр бүр сайн ажигладаг уу, тэр бүр анхаарал тавьдаг уу...
Хүний бэлгийн дур хүсэлтэй холбоотой биеийн халуун чийглэг хэсгүүд БЗДХ-ыг угтан авах хамгийн таатай орчин болдог гэвэл танд их гайхалтай санагдахгүй бизээ. Товчоор хэлэхэд, таны бэлэг эрхтэн, хошного, хоолой БЗДХ илэрч болох хамгийн боломжийн эрхтнүүд болох нэа. Таны нүд, хамар, хуруунууд та биеийн талаар нэлээн их зүйлийг хэлж чаддаг. Гэвч энэ нь БЗДХ-ын тасаг, кабинетэд үзүүлж байхад харагдахгүй, үнэртэхгүй. , мэдрэгдэхгүй Анхаарууштай зарим нийтлэг зүйлүүд: Бэлэг эрхтэн, хуухнаг, тээрхий, хошного загатнах Бие засахад хорсох Бэлэг эрхтнээс бохир шингэн гарах Шээс задгайрах Бэлэг эрхтэн, тээрхий, хошногоны амаар яр, толбо, бэжрүү гарах Төмсөг хавдах, гүвдрүү гарах
Энэ бол зөвхөн тойм төдий. Эдгээр шинж тэмдгүүд нь бүгд БЗДХ-тай холбооүй байж болно, гэвч эмчид үзүүлэхэд энэ нь танд таагүй байх нь мэдээж. Хэвээ та үүнийг анхаарахгүй бол энэ халдварууд өөрөө арилж аога болохгүй, харин ч улам муутгах аюултай.
БЗДХ авсан эсэхээ хүмүүс тухайн үедээ мэдээгүй өнгөрөх нь элбэг байдаг. Тийм учраас, та хэрвээ бэлгийн идэвхтэй амвдралтай бол, та болон таны бэлгийн хамтрагч тохиолдлын бэлгийн харьцаанд ордог бол эмчийн үзлэг, шинжилгээнд тогтмол орж байх нь чухал.
Шулуун гэдсээр бэлгийн харьцаанд орох нь
Шулуун гэдсээр бэлгийн харьцаанд орох нь эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүдэд элбэг тохиолддог ба хоёр хосын хэн нэг нь нөгөөгийнхөө шулуун гэдэс рүү бэлэг эрхтэн, хиймэл бэлэг эрхтэн болон хуруугаа хийж шулуун гэдсээр бэлгийн харьцаанд орж бэлгийн таашаал авахыг хэлнэ.
Хүний Дархлал Хомсдлын Вирус ба Дархлалын Олдмол Хомсдол
1980-аад оны эхээр эмч, эрдэмтэд хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа болон ховор тохиолддог хорт хавдараар (гей хорт хавдар гэж тухайн үед нэрлэдэг байсан!) өвчлөгсөд ихэссэр байгааг анзаарсан бөгөөд энэ ХДХВ/ДОХ байжээ. Энэ нь гей эрчүүдийг цочролд оруулж, лесби эмэгтэйчүүд ч мөн энэ асуудалд анхаарлаа хандуулж эхэлсэн юм. ХДХВ-ын халдвартай хүмүүсийн байдал хүнд хэцүү байсан хэдий ч, НААRT (Вирусын эсрэг өндөр идэвхт эмчилгээ) шинээр гарч байдал сайжирч эхэлсэн. Одоо бол ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүс өөрсдийн дархлалын системийг хянаж, хэьийн амьдралаар урт удаан амьдрах боломжтой болсон билээ. 1996 оноос хойш ДОХ өвчнөөр нас барагсдын тоо эрс буурч эхэлсэн. Гэвч, бүх юм сайн сайхан болоогүй л байна. HAART нь төгс эмчилж чадахгүй л байна. Эмчилгээий зардал өндөр, хүн бүрт хүрэлцээтэй биш байна. ДОХ-оор нас барагсдын тоо багассан ч, ХДХВ-ын халдвар зарим хүн амын дунд нэмэгдсээр байгаа билээ. Эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүдийн дунд ХДХВ-ын халвдар мөн л өссөөр. АНУ-ын Халдварт Өвчийн Хяналт болон Урьдчилан Сэргийлэх Төвөөс мэдээлснээр, ХДХВ-ын халдвар нь 25-аас 44 насны хүмүүсийн нас баралтын 2 дахь том шалтгаан болж байна.
ХДХВ/ДОХ гэж юу вэ?
Та өмнө нь ХДХВ нь ДОХ-ыг үүсгэдэг вирус болохыг сонсож байсан байх. Энэ вирус нь халдвартай хүний цус, үрийн шингэн, үтрээний шүүрэл болон хөхний сүүгээр халдварлан тархдаг. ХДХВ нь тэсвэр муутай вирус бөгөөд хүний биеэс гарангуут үхдэг. ХДХВ нь тнаы биенд орсон тохиолдолд халдварлах боломжтой. ХДХВ хүний биенд ороод цусны цагаан бөөмний Т-лимфоцит эс болон Т-бөөм зэрэг зарим эс рүү довтолдог. ХДХВ нь СД4+ хэмээх Т цэгийг гэмтээж, цусны цагаан эс халдварын эсрэг тэмцсээр ХДХВ нь биеийн дархлалын системийг доройтуулдаг. ДОХ гэдэг нь ХДХВ-ын халдварын хүндэрсэн хэлбэр бөгөөд вирус нь цусны цагаан эсний хэмжээг бууруулж, давхар халдвараас өөрийгөө хамгаалах чадварыг багасгадаг. Эдгээр давхар халдвар нь хүний биеийн эсэргүүцэл багасснаас бактери болон вирусүүдээс болж бий болдог. Энэ эь хүний ихэд суларсан дархлалын системийг муутгадаг. ДОХ-оос болж нас барж байгаа хүмүүс нь ХДХВ биш бусад давхар халдваруудаас болж нас бардаг. ДОХ-ын үе шатанд орсон эсэхийг эмч шинжилгээгээр илрүүдэг ба СД4+ -ийн хэмжээ 200-гаас багасч ямар нэгэн давхар халдвараас болж биеийн ерөнхий байдал доройтсоноор мэддэг. Таны СД4+-ийн хэмжээ 200-гаас багасаад эргээд нэмэгдсэн байсан ч ДОХ-ын халдвартай өвчтөн хэвээр байна. ДОХ-ын тухай товчхондоо ийм байна. ХДХВ нь сармагчнаас хүнд халдварласан гэж үздэг. Гэвч энэ нь бас л тодорхойгүй байна. Африкийн зарим орнуудуд сармагчны мах иддэг учраас энэ байж болох л санаа. Эдвард Хупер өөрийн бичсэн “ХДХВ/ДОХ-ын эх сурвалжаар аялсан нь” хэмээх номондоо ХДХВ нь Африкт хэрэглэж байсан шимпанзе сармачингийн эдийг ашиглан үйлдвэрлэсэн полимелитын вакцинаар тархсан гэж бичжээ. Гэвч энэ нь нэлээн маргаантай асуудал юм. ХДХВ нь хүн төрөлхтний дунд хэрхэн тархссан нь одоогоор тодорхогүй хэвээр байна. ХДХВ нь ДОХ-той холбоогүй, эдгээр нь хоорондоо холбоогүй гэдэг ойлголтууд байдаг ч эмч, эрдэмтэд үүнтэй санал нийлдэггүй юм.
Шинж тэмдгүүд
ХДХВ-ийн халдвартай хүмүүс халдвар авсныхаа дараа удаан хугацаагаар шинж тэмдэг нь илрэхгүй байж болдог. Таныг ХДХВ-ын халдвар авч уу, үгүй юу гэдгийг зөвхөн шинжилгээгээр л мэдэж болдог. ХДХВ-ын шинж тэмдгүүд нь: турах буюу жин алдах, булчирхай цочих, халуурах, ядрах, суулгах, уушигны үрэвсэл, хамар, аман дээр болон арьсны зарим хэсгээр толбо бий болох, мартамхай болох, сэтгэл санаагаар унах, гэх мэт. ДОХ-ын хувьд элдэв онцгой шинж тэмдэг илрэхгүй, гэвч ДОХ-оох шалгаалсан дагалдах халваруудаас нь янз бүрийн шинж тэмдгүүд илэрдэг. Шинж тэмдэг илрээгүй ч ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүс халдвараа бусдад халдааж болдог.
Оношлогоо
ХДХВ-ын халдвартай эсэх нь цусны шинжилгээгээр илэрдэг.ХДХВ-ын шинжилгээ нь таны биеийн систем дэх вирустэй харьцах эсрэг биеийг илрүүлдэг. Ерөнхийдөө эсрэг бие нь халдвар авснаас хойш 3 сар хүртэлх хугацаанд бмй болдог боловч, зарим тохиолдолд 6 сар ч болж болдог. Хэрвээ та өөрийгөө ямар нэгэн байдлаар ХДХВ-ын халдвар авсан гэж сэжиглэж байгаа бол бусад хүмүүсийг хамгаалахын тулд өөрийгөө ХДХВ-ын халдвар аваагүй гэдгээ мэдэх хүртлээ (6 сар хүртэл) бэлгийн харьцаанд орохдоо маш болгоомжтой хандах хэрэгтэй.
Яаж халдварладаг вэ?
ХДХВ нь халдвартай хүний цус, үрийн шингэн, үтрээний шүүрэл болон хөхний сүүгээр дамжин халдварладаг. ХДХВ нь мөн шүлс, нулимс, хөлсөнд маш бага хэмжээгээр агуулагдаж бадаг боловч эдгээр шингэнээр дамжин халдварласан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. Гэхдээ, таны шүлсэнд цус байж болохыг та бүү мартаарай.
ХДХВ нь Бэлгийн Замаар Дамжих Халдвар болох нь тодорхой билээ. Энэ халдвар нь бэлгийн ямар ч харьцааны үед халдварлах боломжтой юм. Эрүүл чийрэг арьстай байх нь ХДХВ халдвараас хамгаалах сайн хамгаалалт болдог. ХДХВ-ын халдвартай хүний цус таны арьсан дээрх шалбархай, шарх, шулуун гэдэсний салс, үтрээ, нүд, хамар луу ХДХВ орвол халдварлах боломжтой болдог. Бэлгийн зарим харьцаа нь бусдаасаа илүү эрсдэлтэй байдаг. Шулуун гэдсээр болон үтрээгээр бэлгийн харьцаанд ороход арьс гэмтэх нь амархан байдаг учраас арьсны шалбархайгаар ХДХВ-ын халдвар дамжих эрсдэлтэй. Амаар бэлгийн харьцаанд орох нь аюул багатай боловч мөн л эрсдэлтэй. ХДХВ нь үрийн шингэнээр дамжин аман доторхи жижиг гэмтэл, шалбархайгаар халдварлах боломжтой. Эмэгтэйчүүд хоорондоо амаар бэлгийн харьцаанд орох нь эрсдэл багатай ч халдвар дамжих боломжтой. ХДХВ нь халдвартай хүний хэрэглэж байсан тариурыг дамжуулан хэрэглэснээр халдварлаж болдог. Энэ вирус нь нэг хүнээс нөгөө хүнд тариураа дамжуулах үед тариур дотор хангалттай удаан хугацаагаар амдьрах чадвартай. ХДХВ нь мөн цус сэлбэх, солих явцад халдварлаж болно. ХДХВ-ын халдвартай жирэмсэн эх хүүхдээ хэвлийд байхад ньХДХВ халдварлуулах боломжтой. Эрүүл мэндийн ажилтнууд зүү тариураар ХДХВ-ын халдвар авсан тохиолдлууд байдаг. Эрүүл мэндийн ажилтан өвчтөнүүддээ халвар дамжуулсан нэг тохиолдол байдаг. ХДХВ нь хүний биенээс гарснаас хойш удаан амьдрах чадвар муутай. Ханиахад, бие биенээ тэврэхэд, аяга тавгаа хувааж хэрэглэхэд ХДХВ халдварлахгүй.
Яаж эмчлэгдэх вэ?
Хүмүүсийн хувьд ХДХВ/ДОХ-ын халдвар авах гэдэг нь маш аймшигтайгаар үхэл мэт төсөөлөгддөг.Харин, вирусын эсрэг өндөр идэвхт эмчилгээ нь энэ хэцүү байдлаас гарах гарцыг нээж өгсөн. 1990-ээд оны сүүлээс гарсан Вирусын эсрэг өндөр идэвхт эмчилгээ нь ДОХ-ын халдвараас шалтгаалсан нас баралтыг эрс багасгасан. Гэвч энэ нь бүрэн төгс эмчилгээ биш. Энэ вирусын эсрэг вакцин, эм бэлдмэлийг бий болгох судалгаа шинжилгээний ажил явагдсаар байна.
|