Профессор, физикийн хичээлээр шалгалт авч байна: -За.Коля. Таныг троллейбусанд явж байтал халуун байвал яах вэ,? Коля: -Цонхыг нь онгойлгоно -За, тэгвэл цонхоор алдагдах дулааны хэмжээг олоодох. Коля чадсангүй. Багш: -Суу. Муу. За Вася! Таныг троллейбусанд явж байтал халуун байвал яах вэ? -Цонхыг нь онгойлгоно. -За. Цонхоор алдагдах дулааны хэмжээг олоодох. Вася чадсангүй бас л муу авав. Профессор: -Маня! Таныг троллейбусанд явж байтал халуун байвал яах вэ? -Цамцаа тайлна. -Бүр халуун байвал? -Юбкаа тайлна. -Тэгээд бүр халуун байвал? -Чармай нүцгэн болсон ч хамаагүй, ямар ч байсан цонхыг нь лав онгойлгохгүй! Хоёр еврей тааралдав. -Ганц ганц грушик пиво уух уу? -Тэгье л дээ. Гэхдээ хэн нь мөнгөө төлөх вэ? -Тэр усан оргилуурт ороод түрүүлж толгойгоо ил гаргасан нь төлье. -Болж байна. Маргаашийн сонинд "- Өчигдөр хотын төвийн усан оргилуурт 2 еврей амиа хорлолоо" гэсэн мэдээ гарчээ.
4 дүгээр ангийн хүүхдүүдээс сэтгэл зүйчид сорил авч байна. Нэг охиноос, 1 дүгээр ангийн хүүхэд ч хариулж чадах хялбархан асуулт асуув: -Нар аль зүгээс манддаг вэ? Охин бодолхийв. -Чи арай мэдэхгүй байгаа юм биш биз. Сайн, тайван бод. -Би заавал зөв хариултыг өгөх ёстой юу? -Чадаж л байвал тэгэлгүй яахав дээ, охин минь. Охин: -За за. Тэгвэл, нар манддаг ч үгүй, шингэдэг ч үгүй. Харин дэлхий эргэдэг юм аа, ах аа.
Пушкин, Сталин дээр орж ирэв: -Нөкөр Пушкин, ямар күсэлт байна? -Орох орон алга аа, нөхөр Сталин. Сталин утас цохино: -Байна уу нөкөр Пушкинд 5 өрөө байр гаргаж өг. Утсаа тавив. -Өөр ямар күсэлт байна, нөкөр Пушкин! -Хэдэн номоо хэвлүүлж чаддаггүй ээ. Сталин утас цохино. -Байна уу, нөкөр Пушкины 10 боть номыг хэвлэж өг. -Нөхөр Сталин их баярлалаа. Пушкин гарч явав. Сталин утас цохино: -Нөкөр Дантис, бэлтгээрэй. Цаадах чинь гарлаа шүү
Хамтралын хурал болж байна. Үхрээ муу хариулсан үхэрчин Коля-д ямар шийтгэл оногдуулахыг хэлэлцэнэ. Хамтралын гишүүн Петро босов: -Би Коляг нам цохиод унагачихъя. Дарга: -Тэгэж арай болохгүй ээ. Хамтрал үхэрчингүй болно шүү дээ. Хэсэг чимээгүй. Дахиад л Петро босов. -Би Коляг нам цохиод хаячихъя л даа. Дарга: -Болохгүй гэж хэлээ биз дээ. Ганц үхэрчнээ алчихвал хамтрал яах болж байна. Өөр санал хэлэх хүн олдохгүй л байлаа. Дахиад л Петро босов: -Дарга аа, тэгвэл адуучин Ваняг алчихъя. Манайх чинь 2 адуучинтай биз дээ...
Жолооны шалгалт: -Та 80 км.цагийн хурдтай өгсүүр газар явж байна, гэж бод. Аль дугуйн дээр хамгийн бага даралт ирэх вэ? -Запас дугуйн дээр! Дүрэм зөрчсөн жолоочийн машиныг цагдаа шалгана. -Би таны энэ машиныг чинь машин гэж лав хэлэхгүй юм байна. -Их сайн. Наадах чинь машин биш юм чинь надад ч бас жолооны үнэмлэх байхгүй...
Замын цагдаа дээр нэг хүү гүйж ирэв. -Ax aa, хурдлаарай, тийшээ хурдан очоорой. -Яасан бэ? -Манай багш хориотой газар машинаа тавьчихлаа!
Гэмтлийн эмч, яамны сайддаа хандаж байна: -Манай эмнэлгийн ороох боох материал, гипс шохойн зардлыг нэмж өг! -Яаж байгаа юм? -Нэг хүнд ногдох архины хэмжээ нэмэгдээд байхад, эмчилгээнийх нь зардлыг нэмэх хэрэгтэй биз дээ.
-Эрхэм хүндэт, телевиз үзэгчид ээ, одоо та бүгдийн өмнө Татварын яамны сайд татвар нэмэх тухай шийдвэрээ танилцуулах тул гартаа ойр байгаа зүйлээ холдуулна уу
Гэрлээд хэдхэн хонож байгаа залуу гэртээ ирэв. Хиншүү үнэртэнэ. -Эхнээр,чи бас л гал тогоонд нэг юм шатаачихаа юу. -Маргаашнаас юу шатаахаа ч мэдэхгүй, амар болсоон. -Яасан? -Хоолныхоо номыг өнөөдөр шатаачихсан.
Ерөнхий сайдын өрөөнд том аквариум байдаг гэнэ. Түүнээс асууж: -Та загасанд их дуртай хүн юм аа даа? -Тийм ээ, ам ангайх болгондоо цалин тэтгэвэр нэм гэж хэлдэггүй нь таалагддаг юм.
-Чи юунаас ханиалгаад байгаа юм? -"Ороодог"-оос. -"Янжуур" авч татаач. -"Ороодог"-ийн ханиалга нь арай хямд юм даа.
Габров эр вагонд сууж барна. Тэрэг түрж ачааг нь зөөсөн хүнээс асууна: -Бүх ачаа орсон биз? -Орсоон, эрхэм ээ. -Юм мартаагүй биз? -Цайны мөнгөнөөс бусдыг нь та мартаагүй ээ.
Зочид буудалд нэг эр буув. Үйлчлэгч түүний ачаанаас өргөлцөж өрөөнд нь оруулж өгөв. Эр, түүнд талархснаа илэрхийлээд цүнхнээсээ нэг ширхэг ёотон гаргаад үүгээр цай уугаарай гэв. Үйлчлэгч түүний паспортыг ч нэхсэнгүй, доош бууж ирээд бүртгэлийн дэвтэртээ Габров худалдаачин гэж бичлээ.
Габровчууд хотынхоо зургийг зуруулах гэж нэгэн нэрт зураачийг урьжээ. Түүнээс нөхдүүд нь асууж: -Габровчууд яагаад чамайг сонгосон юм болоо? -Зардлаа хэмнэж л байхгүй юу. Намайг тамхи татдагтүй, архи уудаггүй, хоол хороож шальдаггүй гэж судалчихгүй юу.
Габров эр Софияд сурдаг хүүгээ эргэж ирэв. -Аав аа, би өнөөдөр 20 лев хэмнэсэн. -Яаж? -Автобус дагаж гүйгээд хичээлдээ хоцролгүй очсон. -Тэнэг. Такси дагаж гүйсэн бол бүр илүү хэмнэхгүй юу!
Шинэ гэрлэсэн нөхөр бал сараа хадам ээжийндээ очиж өнгөрөөхөөр шийдэв. Тосгонд ирж хадам ээжийнхээ нэг өрөөнд тухлав. Нэг хоног, хоёр хоног... Залуу хосууд сураггүй. Санаа зовсон хадам ээж, хаалгыг нь тогшив. -Хүүхдүүд минь зүгээр үү? -Зүгээр ээ. Хадам ээж ээ. Санаа зоволтгүй. -Хоол унд авах уу? -Үгүй ээ. -Тэгээд юугаар хооллож байгаа юм бэ? -Дурлалынхаа үрийг идээд цатгалан байна аа. -За за. Хальсыг нь битгий цонхоор хаяарай. Галуу идвэл үхчихнэ шүү!
Шүүгч: -Чи эцгийгээ идсэн нь үнэн үү? Бяцхан матар: -Үнээн. -Эхийгээ идсэн нь үнэн үү? -Үнээн. -Ахыгаа бас идсэн гэл үү? -Тийм ээ. -Тэгэхээр чи ер нь хэн болж таарч байна аа? -Өнчин матар.
Эмч, өвчтөнд: -Хэлээ сайн гаргаад Аа-аа-аа, гээрэй. Өвчтөний хэл бараг 20 см гарч ирэв. Эмч: -Аа-аа-аа-аа...
Гурвай найз бүсгүй хэдэн жилийн дараа уулзав. Жаахан юм ууж амьдралаа ярьцгаана. Нэг дэх нь : -Би нэг профессортой суусаан. Хэдтэй юм? -70 гарчихсан өвгөн л дөө. -Нөгөө ажлаа яахав? -Гэхдээ болгоод л байдаг юм. Хоёр дахь хүүхэн: -Би нэг генералтай суусан. -Хэдтэй юм? -80 хүрч ч яваа. -Нөгөө ажлаа яахав? -Болгоод л байна. Гурав дахь нь: -Би ч гэсэн биеэ үнэлэгч болсоон. Гэхдээ нөхөргүй.
-Танай цаг үйлдвэрийн үнэнээс хямдхан юм бол ашиг хаанаас нь олж байна. -Засвараас аа, эрхэм ээ.
Шинэ орос уран зургийн музей үзэж байна. 19 дүгээр зууны үеийн нэг байгалийн зургийн өмнө удаан зогсож байснаа, зураачийнх нь нэрийг нь бичиж авч байна. Үзмэрийн тайлбарлагч: -Танд энэ зураг их таалагджээ? -Тийм ээ, зураач руу нь утасдаж ийм сайхан газар хаана байгааг нь асуугаад, очиж амардаг юм билүү гэж бодож байна.
Залуу эр, гэртээ нэг хүүхэн авчрав. Залуу, хүүхнийг оролдож эхлэв. Хүүхэн: -Хоёулаа зүгээр л сайхан найзууд болъё л доо. Залуу: -Тэгвэл хоёулаа гараад хоёр хүүхэн олоод ирье.
Багш сурагчаасаа Порно сэтгүүл хурааж авав. -Маргааш эх эцгээ дагуулж ирээрэй. -Заавал маргааш гээд яах вэ, наад сэтгүүлийн чинь 42-43 дугаар хуудсанд байгаа.
Цагдаагийн дарга, цэрэгтээ: -Хэрвээ би таныг дахиж, хулгайчийг бүхэл бүтэн 2 гудамж дамнуулан хөөж барих юм бол ажлаас чинь хална!
Автобусны жолооч: -Архины дэлгүүрийн буудал. Дараагийн буудалд ирэв: -Архины дэлгүүрийн дарааллын дундах буудал.
Замын цагдаа: -Та архи уугаагүй гэнэ ээ? Тэгвэл энэ цагаан зураасан дээгүүр яваадах. -Аль, баруун нь уу, зүүн нь үү?
Захирал, галчийг дуудав. -Та яагаад ажлын байран дээр архи уугаад байна? -Шүд өвдөөд зайлсан юм. -Тэгээд асгачихаж болдоггүй юм уу? -Хайран санагдаад байх юм...
Хоолон гэр: -Танайд өндөг яагаад ийм өндөр үнэтэй байгаа юм? -Эх нь наад өндгийг чинь гаргах гэж, яаж зовдгийг та мэдэх үү...
Хоёр ажилчин: -Манай даргыг золбин нохой хазчихсан гэнэ ээ. -Тийм үү, золбин ч гэсэн ухаантай л нохой байна даа.
Шүүгч: -Таныг бүлэг хүчингийн хэрэгт буруутгаж байна. -Би ганцаараа л байсан шүү дээ. -Хохирогчид босцгоо доо!
3 хүүхэн буу хална. -Би урьд нь ерөөсөө мэддэггүй, анзаардаг ч үгүй байж. Манай нөхрийн төмсөг нь дандаа хүйтэн байдаг юм байна. Нөгөө 2 нь өөрсдийн нөхрүүдийн халуун хүйтнийг үзэж ирэхээр болов. Маргааш нь 2 дахь хүүхэн: -Нээрээ манай нөхрийнх бас хүйтэн байдаг юм байна ш дээ. Ёстой анзаардаггүй байж. 3 дахь нь үзэхээ мартчихаж. Маргааш нь хөх нүдтэй ирэв. Нөгөө 2 нь асууна: -Чи яагаа вэ? -Өглөө сэрэнгүүтээ бас мартчих нь гэж бодоод нөхрийнхийгөө үзсэн чинь халуун байдаг юм байна. Тэгэхээр нь гайхаад: "-Бусад эрчүүдийнх хүйтэн байхад чиний төмсөг яахаараа халуун байдаг билээ" гээд асуучихсан чинь...
Хоёр эр: -Антон надтай үг ч дуугарахаа больж. Уг нь тэр надад насаараа л талархаж явах хүн дээ. -Яасан юм бэ? -Түрүүнд анд явж байгаад би сум алдаад Антоны малгайг цоо буудчихсан юм. Хэрвээ би жаахан л доогуур барьж байсан бол тэр өдийд үхсэн байх байсан даа.
Замын цагдаа, нэгэн сэжигтэй явж байгаа машиныг зогсоов. Хүүхэн жолооч байна гэнэ. -Таны жолооны эрхийн үнэмлэх? -Ингэж явж байгаа хүнд үнэмлэх өгөх хүн байх уу...
Олны танил хүний охин: -Ааваа, өнөөдөр би машинаараа шонгийн мод мөргөчихсөн. -Яаж байгаад? -Тэртэй тэргүй сонин дээр гарахаар нь уншаарай.
Хулгайч, алт үнэт эдлэлийн дэлгүүрээс хулгайлсан юмнуудаа нэг хүнд зарахаар авчрав. Цаад хүн нь: -Харамсалтай нь энд ориг юм нэг ч алга даа. Хулгайч: -Хм. Муусайн луйварчингуудыг яая даа.
Цагдаа, гудамжинд машины зогсоол дээр нэгэн хүүхэн хэвтэж байхыг хараад очиж асуув. -Таны бие зүгээр биз, түргэн дуудах уу? -Зүгээр ээ, би нөхрийнхөө машин зогсох газрыг харж байгаа юмаа.
Сурвалжлагч: -Танай үйлдвэрт хэдэн хэн ажилладаг вэ? -Дарга нартайгаа 30. -Аа дарга наргүй бол? -Хэд ч ажилладаггүй.
Хоёр эр кино үзэж байна. Гол баатар хадан дээрээс үсрэхээр завдана. -Үсрэнэ! -Үсрэхгүй! -Мөрийцөх үү? -Тэгье. Гол баатар үсэрсэнгүй. Нэг нь нөгөөдөө мөнгө өгч байна. -Би чиний мөнгийг авахгүй ээ. Би энэ киног өчигдөр үзчихсэн юм. -Би ч гэсэн үзсэн л дээ. -Тэгээд яагаад үсрэнэ гээд байсан юм? -Хоёр дахь удаа дээрээ үсэрчих байх гэж бодсон чинь. Зориггүй амьтан!
-Би байшингаа даатгуулах гэсэн юм. -Тэгэлгүй яахав. Хаяг, паспорт, регистрийн дугаар... -Наадахыг чинь дараа нь биччихэж болно шүү дээ. Байшин маань шатаад дууслаа...
-Танай тосгонд эмч байдаггүй юм бол тэгээд та нар яахав? -Өөрсдийнхөө үхлээр л үхэхгүй юу.
Шүүгч: -Та ер нь шударга амьдарч чадах хүн үү? Хэрэгтэн: -Та өөрөө намайг үргэлж шоронд суулгаад байх юм чинь, би хэдийдээ шударга амьдрах юм бэ?
Нэг хижээл эр, шоронд сууж байгаа 2 хүүхдээ эргэж ирэв. Тэдэнтэйгээ уулзчихаад дараа нь шоронгийн дарга дээр нь оров. -Манай 2 хүүд арай хөнгөн ажил өгч болохгүй юу? -Өдөр шөнөгүй, дээшээ харж хэвтэхээс өөр хөнгөн ажил гэж байх уу? -Цаадуул чинь өөрсдөө болохоор өдөр шөнөгүй л нэг хонгил ухаад байгаа юм яриад байх юм...
Шүүхийн танхим. Шүүгч: -Та нар чимээгүй байгаач ээ. Одоо үг дуугарсан хүнийг гудамжинд хөөж гаргана шүү! Хэрэгтэн: -Урай-ай-ай...
Өмгөөлөгч залуу: -Би анх удаа хэрэг өмгөөлөх гэж байна. Тийм учраас таны алт мөнгөний дэлгүүр дээрэмдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож таныг заавал ялгүй өнгөрөөх ёстой. Хэрэгтэн: -Ганц л арга байна. -Ямар? -Энэ хэргийг та өөрөө хүлээх!
Нөхөр нь ажлаа тараад гэртээ иртэл эхнэр нь гэрийн үйлчлэгч нь ажлаа орхиод яваад өгсөн тухай хэлж уурлав. Нөхөр: -Тэгээд хэн буруутай юм? -Чи л буруутай. -Яагаад? -Чи л өөрөө өнөөдөр, түүнд утсаар уурлаж, ажилгүй анхиагүй гэж загнасан байх чинь бил ээ. -Юу, би уг нь чамтай ярьж байна гэж бодсон чинь...
Захирал,туслахаар ажилд орох хүүхнээс шалгалт авч байна. -Миссисипи, гэж яаж бичих вэ? -Муж улс уу, гол уу?
Хэрэгтэн цагаадаж, өмгөөлөгчийн хамт шүүх танхимаас гарч явж байна. Өмгөөлөгч: -Та миний өмгөөлөлд хэр хангалуун байна вэ? -Нэг л юманд харамсаад байна. -Юунд тэр вэ? -Таныг ингэж өмгөөлөхийг чинь мэдсэн бол арай ахиухан бараа хулгайлчихдаг байж.
Кино од эмэгтэй, найз бүсгүйдээ зөвлөж байна. -Тэр залуу тэгээд чамайг сууя гээд гуйгаад байгаа юм биз дээ? Миний найз сайн бодож байж хариу өгөөрэй. Нэг л суучихвал нилээд хэдэн cap эхнэр нөхөр явна шүү дээ!
Анагаахын сургууль. Багш: -Загас наадуулдаг хэдэн байрлал мэдэх вэ? Арын ширээнээс нэг эрэгтэй оюутан хашгирна: -50! -За сайн байна. Одоо урд эгнээнээс хариулаарай. Урд эгнээнд сууж байгаа нэг эмэгтэй оюутан чих нүүр нь байдгаараа улайжээ. -За та хэдийг мэдэхэв? -1. -Ямар? -Эмэгтэй нь дээшээ хараад эрэгтэй нь доошоо хараад... Арын эгнээнээс: -Багш аа, 51!
Компаний боловсон хүчин: -Та улсад хэдэн жил ажилласан бэ? -ЗОжил. -Нас? -35. -??? -Тийм ээ. Би дандаа илүү цагаар ажилладаг байсан юм.
Нэг захирал нөгөө рүүгээ утсаар ярьж байна: -Би тантай уулзах гээд ерөөсөө чадахгүй юм. -Та манай нарийн бичигтэй цагаа сайн тохир л доо. -Тохироод бид 2 хэд хэд уулзчихсаан. Одоо тантай л уулзмаар байна.
Дэлгүүрт нэг эр зөндөө удаан юм үзэв. Худалдагч: -Та эхнэртээ бэлэг авах гэж байгаа юм уу, эсвэл гайгүй бараа авах юм уу?
Эхнэр шинэ машин авав: -Машин маань дундын өмч учраас зардлаа хувааж төлнө өө. Чи бензин тос 2-ыг, би радиаторын ус, тоормозны шингэн 2-ыг хариуцъя.
Гэрийн эзэгтэй гэрийн тогоочоо, хоол муу хийдэг гэж ажлаас халахаар болов. Тогооч: -Халж болно оо. Гэхдээ танд л муу юм болно доо. -Яагаад? -Би хоол муу хийдэг учраас, та их иддэггүй. Хоол сайн хийдэг тогооч авах юм бол та их хоол иддэг болж, таргална, цаашлаад өвчилнө.
Хятад эр, эхнэртээ: -Тэгэх үү? -Үгүй ээ. Дахиад. -Тэгье л дээ. -Тэгэхгүй ээ. Нөхөр тунирхаж цааш харан хэвтэв. Төдөлгүй эхнэр: -Тэгье ээ. -Үгүй ээ. Эхнэр: -Орсуудад, оройтсон ч гэсэн орсон нь дээр гэсэн үг байдаг ч ш дээ. Нөхөр: -Тэгвэл тэр нар чинь бас, илдний ирийг халуун дээр нь гэж, ярьдаг юм...
-Хэрэгтэн та, түрүүний удаа 6 жилээр суусан. Одоо бас 3 жилээр суух гэж байна. Та ерөөсөө засрахгүй хүн юм аа даа. -Гэхдээ 3 жилээр засарсан л байгаа биз дээ.
-Захирал аа, би сарын цалингаа нэмүүлмээр байна. -Цалин нэмэх ямар ч боломж байхгүй ээ. -Тэгвэл одоо авч байгаа цалингаа сард 2 удаа авч байж болох уу?
-Хөөе, та яахаараа дандаа ажлаас хоцордог юм бэ? -Тэгж ярих юм бол би ажлаасаа байнга эрт гардаг шүү.
Нэг оюутан нийтийн байрныхаа жорлонд шээж байгаад хажуу дахь нөхрийнхийг харвал аймаар урт байна гэнэ. -Хөөе, яавал чинийх шиг болгох вэ? Негр: -Хоёр хоног тоосго зүгээд явчих. Эр хоёр хоног тоосго зүүсэн чинь нөгөөдөх нь хөхрөөд сүйд болж. Нөгөө негр дээрээ очив: -Чинийх шиг болгох гээд тоосго зүүгээд байсан чинь урт болох нь бүү хэл, харин хөхөрчихлөө. Негр: -Өө, чи урт болгох гэсэн юм уу...
Хүн омгийнхон удирдагчдаа оройн зоогонд шаргал үст цагаан арьст хүүхнийг чанаж өгөхөөр тогоо руу чирнэ. Тэгтэл нэг цэрэг гүйж ирэв: -Хөөе хөөе, байж бай. Удирдагч, хоолоо түүхийгээр нь орондоо аваад ир гэнэ ээ...
Бяцхан хүү цагдаа ах дээр ирэв: -Ах аа, таны малгай яагаад бүчтэй байдаг юм бэ? -Аа, энэ их учиртай. Гэмт хэрэгтнүүдийг хөөж явахдаа машины цонхоор толгойгоо гаргаж буудах болбол малгайгаа унагахгүй гэж энэ бүчээр бүчилдэг юм. -Тийм үү, манай аав болохоор, "-Муусайн цагдаа нар хулгайч нараасаа зугатахдаа малгайгаа хаячихгүй л гэж бүчилдэг гээд байсан...
Нартай халуун өдөр,цэцэрлэг дотор нэгэн бүсгүй сандал дээр суун шүлгийн түүвэр уншина. Гэтэл гэнэт бороо дусаж номыг нь норгочихов. Бүсгүй борооны усыг гараараа арчин шүхрээ дэлгэв. Тэгтэл араас нь нэг хүн: -Көөе, күүкээн, боороноос бүү ай, үүл миний гарт байгаа болохоор би дуртай газраа ооруулж чадна, хэмээн кавказ аялгуугаар өгүүллээ.
Эхнэр: -Би чиний зарц байж ханалаа. Салах өргөдлөө өгнө. Нөхөр: -Хэрэггүй. Чи ажлаас халагдсан!
Хаалга тогшив. -Хэн бэ? -Цагдаа байна аа. -Яах гэж байгаа юм бэ? -Танай хөршүүд, танайд Бетховен гэдэг хүнийг доромжлоод байна гэж дуудлага өгсөн юм.
Царай муутай эмэгтэй морин тэрэг хөлслөн суув: -Таны морь үргэдэггүй биз -Эргэж харахгүй бол гайгүй биз дээ...
Фермер шинэ цахилгаан саалтуур авчээ. Саваагүйтэж өөр дээрээ туршиж үзэхээр шийдэв. Углаад асаах товчийг дарлаа. Аятайхан байна гэнэ. Нэг минут, хоёр минут. Сүүлдээ өвдөж эхлэв. Унтраах товчийг нь хайгаад олсонгүй. Харин бөөрөн , дээр нь "-2 л сүү саасны дараа автоматаар унтарна" гэж бичсэн байхыг олж харлаа...
Хагалгааны өрөөнд эмч амны хаалттай гартаа бээлий өмсөн орж ирж өвчтөний дэргэд очив. Сувилагчдаа: -Энэ эрхтэнийг засаадах, гэлээ. Сувилагч засав. Эмч: -Хм. Одоо өвчтөнийхийг, хэмээн бувтнав.
Гаалийн байцаагч: -Хатагтай, манай улсад гаднаас нохой оруулахыг хориглодог юм. -Надад ямар ч нохой байхгүй ээ. -Тэгвэл таны цувны хормойноос цухуйгаад байгаа сүүл таных байх нь ээ...
3 ихэр хүү сургуульд оржээ. Багш: -За, өөрсдийгеө танилцуулаарай. -Саша Петров. -Витя Петров. -Коля Петров. Багш: -Коля, чи энэ хоёроосоо яагаад ийм жаахан биетэй байгаа юм бэ? -Манай ээж хоёрхон мээмтэй, тэгээд надад мээм олдохгүй байсаар байгаад би ийм болчихсон юм.
Автозасварын газар. -Таны машиныг зассанаас, урд хойд 2 гуприйн хооронд нь өөр машин хийвэл арай амар юм шиг байна.
-Нөхрийнх нь бие өвдөж, эхнэр нь түүнийг дагуулан эмч дээр ирэв. Эмч, нөхрийг нь үзээд хэлэв: -Та сайн зугаалж бай. Өөр юм алга. Нөхөр, эхнэртээ: -Хоёулаа хаашаа зугаалах вэ? Эхнэр: -Өөр эмч рүү...
Даатгалын компаний захирал, байцаагчаа загнана: -Та 105 настай хүнийг даатгана гэнэ ээ?! -Захирал аа, судалгаагаар 100- гаас дээш настай хүмүүсийн үхэл бараг байдаггүй юм билээ!
Музейн захирал, цагдаа руу утсаар ярина. -Манайд урьд шөнө хулгай ороод бүх зургуудыг зүсчихжээ. -Тэгээд зургийг нь аваад явчихаж үү? -Үгүй ээ, жаазнуудыг нь аваад явчихаж.
Европ жуулчин тансаг машинаар Оросоор жуулчилж байна. Нэг хотод орж ирж хажуугаар өнгөрөх явган зорчигчоос асууна: -Танай хотод машины сэлбэг хаанаас олж болох вэ? -Тээр тэнд нэг овгор шороо байгаа биз? -Тийм байна. -Тэрний цаана зөндөө төмрийн хог байгаа!
Хоёр эр. -Тэр мөн байна аа. -Бишээ. -Мөөн. -Биш ээ. Хоёулаа очиж асууя. Очив. Асуув. -Энэ та мөн үү? -Өөр хэн байх билээ? -Тээр, хэлээгүй юу, мөн л байгаа биз дээ.
Зочид. Гэрийн эзэд чадах ядахаараа дайлна. Зочин аав, ээж хоёр олигтой юм идэж өгөхгүй байв. Гэрийн эзэгтэй: -Та нар идээч. Эсвэл амтгүй байна уу. Зочны хүү ээж аавыгаа загнав: -Та нар ямар, гэртээ байгаа биш, олдсоныг л гудар. (Хүү цэцэрлэгийн багшаасаа энэ үгийг сурчээ.)
Нэгдүгээр курсын оюутан ном уншина. Ахлах курсын оюутан: -Чи юу уншиж байгаа юм бэ? -Маркетингийн онол. -Хм. Марк судлахад онолсоод байх юм юу байх вэ дээ.
Найзууд: -Чи нэг татчихаач дээ. -Үгүй ээ, найз нь машинтай яваа шүү дээ. -Тэгвэл бид чамд улаан вино аваад өгье л дөө, цуснаас чинь илрэхгүй шүү дээ.
Работница сэтгүүл эрчүүдийн дунд, "-Эмэггэйчүүдийг хэн сайн мэдэх вэ?" сэдэвт асуулт хариултын тэмцээн явуулжээ,; Тэмцээнд 6 настай Вовка хүү түрүүлжээ. Тэгтэл 67 настай Петров өвгөн үүнийг эсэргүүцэж захиа ирүүлэв. Захианд: "-Би энэ хорвоо дээр 67 жил амьдрахдаа хүүхэд төрүүлэхээс бусдыг үзсэн билээ. 6 настай хүүхэд 67 настай надаас илүү эмэгтэй хүнийг мэднэ гэж юу байхав. Та нарын хуйвалдааныг би мэдэж байна. Шударга бус шүүсэнд чинь эгдүүцэж байна." Редакци хариу захиа бичиж сэтгүүлдээ нийтлэв. "-Манай уралдаанд идэвхтэй оролцсон нийт эрчүүддээ талархаж байна. Зарим эрчүүдээс уралдааныг шүүж дүгнэсэн талаар санал гомдлоо ирүүлжээ. Тухайлбал N хотын 67 настай эрэгтэй иргэн манайд захиа ирүүлсэн юм. Одоо түүний захианд зарим тайлбарыг өгье. Нөхөр Петров өвөө! Манай уралдааны "-Хаана эмэггэйчүүдийн үс хамгийн буржгар байдаг вэ, гэсэн нэгдүгээр асуултанд Вовка хүү, Африкт хэмээн зөв хариулжээ. Харин та юу гэж хариулсан билээ. Бүр зурсан байсан шүү. Эмэгтэйчүүдийн хамгийн гол аппарат юу вэ гэсэн 2 дахь асуултанд Вовка, "-Олон улсын эмэгтэйчүүдийн их хурал " хэмээн хариулжээ. Та юу гэж хариулснаа санаж байгаа байх. Бас л янз янзаар нь зурсан байсан. Эмэгтэйчүүд cap болгон юу хүлээдэг вэ гэсэн 3 дахь асуултанд, та юу гэж хариулсан байлаа? Арай л зураагүй нь их юм. Зурахад ч хэцүү хариулт байсан л даа. Тэгэхэд Вовка "-Работница" сэтгүүл гэж зөв хариулсан байсан шүү...
Хаалга дуугарч нэг хүн сүр cap хийсээр орж ирэв. Аав нь компьютерын ард сууна. -Хэн бэ? -Би байна аа, аав аа. -Хаагуур тэнэж яваад ирэв? -Цэрэгт яваад ирлээ ш дээ.
30 жил ханилсан 50 настай эр эм хоёртой, Шидэт эмгэн шулмас тааралджээ. Тэрээр хэлсэн нь: -Та 2 их сайхан, олон жил ханилан суужээ. Ийм учраас би та хоёрын нэг нэг хүслийг чинь биелүүлье. Эхлээд эхнэрийн хүслийг сонсоё? -Хичнээн жил хамт амьдрахдаа, өвгөн бид 2 энэ гацаанаас гарч үзээгүй билээ. Энэ дэлхийн хамгийн сайхан амралтын газар бид 2-ыг нэг хэд хоног амрааж болох уу? Эмгэн шулмас шидэт саваагаа дохисонд Канарын арлууд руу нисэх, онгоцны 2 билет бий болов. -За одоо нөхрийн хүслийг сонсоё. -За эхнэр минь, би чамтай өчнөөн жил хамт амьдрахдаа, өөр хүүхэн рүү эгц харж үзээгүй билээ. Нэгэнт ийм боломж олдсон болохоор,чи минь уучлаарай,би өөрөөсөө 30 насаар дүү хүүхэнтэй амьдармаар байна! Эмгэн шидэт саваагаа дохисонд, нөхөр нь, 80 настай, эрүү өвдөг нь нийлсэн өвгөн болгон хувирлаа...
Төгсгөлийн оронд: &q uot;-Эрчүүд бүгд хувиа хичээгчид, харин шулмас шиг байсан ч гэсэн эмэгтэйчүүд бүгд эмэгтэй л хүн байдаг. Нэг эр гудамжинд чихэр идэн зогсож байсан охин дээр ирэв: . -Миний дүү чихэр идэх хортой, шүд шарлаж, хорхойтож, бас таргалдаг гэдгийг мэдэх үү? -Манай өвөө 106 насалсан юм шүү. -Юу, чихэр иддэг байсан юм уу. -Үгүй ээ. Хүний хэрэгт хөндлөнгөөс оролцдоггүй байсан юм.
Москва. Олон улсын харилцааны дээд сургууль. Профессор: -Та бүхэнд олон улсын харилцааны сэдэвтэй нэг бодлого бодуулъя. Африкийн нэгэн оронд манай зэвсэгт хүчин, энхийг сахиулах үйл ажиллагаагаа явуулж байхдаа жаахан алдаа гаргаж, энгийн ард иргэд рүү гал нээж нилээд хэдэн хүний аминд хүрчихэж. Тэр улсын засгийн газар манай улсад эсэргүүцлийн нот бичиг илгээж л дээ. Хэрвээ та хариу өгөх эрх бүхий хүн байсан бол ямар хариу өгөх вэ? Хэсэг хугацааны дараа оюутнуудын бичсэн хариуг хурааж аван уншина: -Энэ хэний хариу вэ? Таных уу? Эмгэнэл илэрхийлье, дахин ийм явдал гаргахгүй, амь үрэгдсэн ар гэрийнхэнд тусламж олгоно... Суу, муу! За энд юу гэж байна, ийм хэрэг явдал гарсанд харамсаж байна, гэхдээ манай цэргүүдийг буудсан гэх баталгаа алга... Энэ арай дээр болж. Дунд тавья. За энэ хэнийх вэ, энэ хариуг бичсэн хүнд онц тавихаас өөр арга алга. Харин зөв бичиг, найруулгын ганц нэг алдаа байна. Битгий хуцаад бай гэдгийг арай зөөлөн үгээр солих нь зүйтэй. Хар сармагчингууд гэдгийг жижиг үсгээр биччихвэл яг болж байна!
Чукчагаас асуужээ: -Та 100 км газрыг 1 литр бензинээр яаж туулав? -Чукча не дурак. Банкруугаа шээгээд явсан.
Английн нэгэн зоопаркаас нэг заан хашаагаа эвдэн алга болжээ. Нэгэн иргэн цагдаагийн газар руу утасдаж байна: -Нөхөр цагдаа, манай ногооны талбайд нэг том хулгана орж ирчихээд сүүлээрээ байцаа тараагаад байна! Цагдаа: -Тэгээд тэр байцаагаа яаж байх юм? -Та үнэмшихгүй л дээ... -Хэл л дээ. -Сүүлээрээ байцаа ороож аваад хошного руугаа чихээд байна!
-Хөөе, хүүхээн, чи надтай унтах уу? -Юу гэнэ ээ, чи яаж тэгэж хэлж чадаж байна аа. Гэхдээ чи яаж мэдэв ээ?
Эмийн санд нэг залуу орж ирэв. Худалдагч хүүхэн: -Сайн байна уу, танд юу хэрэгтэй вэ? - Юу ...Би ... надад ... Танайд эрэгтэй худалдагч байхгүй юу? -Байхгүй ээ. Эгч бид 2 энэ аптекийг 3 жил ажиллуулж байна. Бид танд тусалж чадна аа. Залуу: -Юу л даа. Би эхнэртэй. Бас 2 нууц амрагтай. Тэгсэн ч гэсэн дахиад л хүүхнүүдтэй унтмаар бодогдоод байдаг болчихлоо. -За би одоохон эгчээс асуугаад ирье. Төдөлгүй эргээд ирэв: -Би эгчтэйгээ зөвлөлөө. Танд 7 хоногт 200 доллар өгөөд, дээр нь өдөр болгон үнэгүй оройн хоол өгч байя, тохирох уу?
Нэг эр амь тавьж байна. Дээд тэнгэрийн элч, сүнснүүдийн хамт бууж ирэв: -За та нарт ямар санал байна, энэ хүнийг диваажин, там хоёрын алинд нь илгээх вэ? 1-р сүнс: -Диваажинд явуулъя аа. Сайн гэрийн эзэн, сайн эцэг байсан юм. 2-р сүнс: -Тэгье ээ. Байгууллагадаа нэр хүндтэй хүн байсан юм. 3-р сүнс: -Үгүй үгүй. Тамд явуулъя. Талийж буй хүний сүнс: -Коля чи арай ч дээ, чи бид 2 чинь найзууд байсан биз дээ. Колягийн сүнс: -Тийм л дээ. Гэхдээ би нэг удаа нийтийн жорлонд сууж байхад 2 шинэ орос орж ирсэн юм. Тэгтэл араас нь нэг буутай алуурчин орж ирээд 2-ланг нь буудаж унагачихаад хамаг хармааг хоосолж байхад би айгаад чив чимээгүй сууж байтал, чи миний гар утас руу залгаа биз дээ!
Нэг эр эмч дээр ирэв. -Эмч ээ, би бүр эр хүн биш боллоо. Манай авгай надаас өндөр цалинтай, гэр орон хүүхдүүдээ бүгдийг авч явж байна. Байрны засвар, үдэх хадахдаа хүртэл надаас хэдэн хувь илүү. Би эм хүнээс долоон дор гэж бодохоос аймшигтай, бүр галзуурах нь ээ. Эмч тэр 2 бүтэн цаг зөвлөлдөж, эхнэрийг давах нэг арга олов. Эр гэртээ ирээд, эхнэртээ: -Эхнээр хоёулаа гадаа гараад хашаа руу хэн нь өндөрт шээхээ үзье. Эхнэр зөвшөөрөв. Тэр 2 гадаа гарч хашааны ёроолд ирэв. Эхнэр өмдөө тайлж өрөөсөн хөлөө өргөж байгаад шээв. Хэмжиж үзэхэд 60 см. Нөхөр их л маадгар өмднийхөө товчийг тайлж байна. Эхнэр: -Гэхдээ чи над шиг гар оролцуулахгүй шүү дээ!
Хамгийн их хараал хэлдэг улс үндэстэнг шалгаруурах тэмцээн болж байна. Шударга шүүхийн тулд тамирчдыг дотроо микрофонтой модон боошигонд суулгаж таглав. Эхлээд америк эрийг оруулав. -fuck, fucking ass, fuck you self ..15 минут хараав. Үзэгчид шуугин дэмжинэ. Дараа нь англи эрийг боошигонд таглав. -fuck, fucking ass, fuck you self, you are crazy, look's like... 30 минут хараав. Үзэгчид улам ихээр шуугилдав. Хамгийн сүүлд цахилгааны монтёр Никидом боошигт орлоо. Сууж амжаагүй байхдаа харааж эхлэв: -Охуеть ну и темень. Еб товю мать это с%ка у меня. Да п%%%%ц ни х%я не видно! Х%й засунуть в очко тому дураку, кто это придумал. Да б%я где же эта хуетень. Ну пиздища деревяннная бочка, ну я б%я ей устрою. Вот почти Б%Я!!! ну вот вот Еб твою мать! Тварь охуевшая Я же тебя выебу ...г.м харааж бүтэн цаг болсны дараа е%, твою мат% сука бл%дь, наконец то! гэсээр босож ирэв. Никидом: -Одоо тэмцээнээ эхлэх үү? Шүүгчид гайхан: -Та сая бүтэн цаг юу хийсэн юм бэ? -Наад муу боошигонд чинь орох гэж байж гартаа өргөс оруулчихаад арай гэж нэг юм аваад гарч ирж байна!
Онигоог www.sonin.mn сайтаас. |